













Хэмнэлт:80,000
Өвийг хадгалах биш. Өдөр бүр өмсөхөөр бүтээв. ТҮМЭН Харваачийн өмд загвар деталь бүр өөрийн гэсэн утга агуулдаг. Хэлбэр, хийц бүр нь Монголын олон зууны турш хадгалагдсан өв соёлоос эхтэй. Өвийг орчин үеийн өмсгөл болгон дахин бүтээсэн. Анхны дроп · Урьдчилсан захиалга Харваачийн өмд 001 нь ТҮМЭН-ийн анхны дроп юм. Хязгаартай тоогоор үйлдвэрлэгдэх бөгөөд энэ загварыг дахин үйлдвэрлэхгүй. Одоогоор урьдчилсан захиалга авч байгаа бөгөөд бүтээгдэхүүн 2026 оны 8-р сарын 11-нээс захиалгын дарааллаар хүргэгдэнэ. 🚚 Монгол орон даяар хүргэлт үнэгүй.
Хэмжээ:
Өвийг орчин үеийн өмсгөл болгон дахин бүтээсэн.
Уламжлалт товч
Өмдний хоёр талд байрлах товч нь Монгол дээлийн уламжлалт товч.
Өөрчлөлгүйгээр энэ өмдний нэг хэсэг болгосон.
Өвдөгний тэмдэг
Өвдөг дээрх хээ нь хамгаалалт, хүч, тэнцвэрийг илэрхийлдэг.
Хэлбэр
Шагайгаар хумигдсан хийц нь уламжлалт Монгол өмдний дүр төрхийг орчин үеийн силуэттай нэгтгэсэн.
Өргөн эсгүүр нь Монгол морьтны өмдний хэлбэрээс санаа авсан.
Чөлөөтэй хөдөлгөөн.
Материал
100% Cotton Цэвэр даавуу
Өндөр нягтралтай даавуугаар урласан.
Зөөлөн мэдрэмж, бат бөх хийцийн тэнцвэрийг хадгалсан тул өдөр бүр өмсөхөд зориулагдсан.
Олон удаагийн хэрэглээ, угаалтын дараа ч хэлбэрээ удаан хадгална.